Бээжингийн олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа өнөөдөр 16:00 цагаас спорт гар бууны 25 м-ийн төрөлд онч мэргэнээ сорино. Энэхүү тэмцээнд Бээжингийн олимпийн алтан медальт Чен Ин, мөнгөн медальт О.Гүндэгмаа, хүрэл медалийн эзэн Герман улсын иргэн Г.Мөнхбаяр нар дахин өрсөлдөх аж.
Тэрээр Бээжингийн олимпод энэ төрөлд урьдчилсан шатанд 590 онож шигшээ наймд шалгарч улмаар мөнгөн медалийн эзэн болсон билээ.
Тэрбээр 2011 оны тавдугаар сарын дундуур АНУ-ын Форт Беннинг хотноо болсон олимпийн наадмын эрх олгох буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртсэнээр олимпийн эрхээ өвөртөлсөн юм.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )