Хятадын залуу тамирчин Е Шивэнь усанд сэлэлтийн төрлөөр олимпийн хоёр дахь амжилтаа тэмдэглээд байгаа билээ. Тэрээр 200 метрийн зайн сэлэлтэд 2 минут 07,57 секундын амжилт үзүүлэн олимпийн шинэ рекорд тогтоосон байна.
16 настай тамирчин охины 400 метрийн зайн ялалт “шударга бус тоглолт” буюу сэргээш хэрэглэсэн байж болзошгүй хэмээх хардлагыг хүмүүст төрүүлсэн аж. Е Шивэнь энэ зайд үнэхээр ер бусын гэмээр амжилт үзүүлжээ. Тэрээр 400 метрийн зайд өнгөрсөн удаагийн дэлхийн рекордын эзэн австралийн тамирчин Стефани Райсаас нэг секундээр илүү хурдлан, өөрийн хувийн амжилтаа 5 секундээр ахиулсан байна. Сүүлийн 50 метрийн үлдсэн зайд тэрээр энэ ангилалын эрчүүдийн алтан медалийн эзэн америкийн тамирчин Райан Лохтегоос илүү хурдалсан нь олны анхаарлыг ихэд татжээ.
Өөртөө чиглэж буй энэхүү хандлагыг шударга бус хэмээн үзэж буйгаа тэрээр илэрхийлсэн байна. Мөн энэ удаагийн олимпод Хятадын сэлэгчид олноор амжилт үзүүлж буй шалтгааныг асуухад “Энэ бүхэн бидний асар их ачаалалтай, байнгын тогтмол бэлтгэл хийсний ач гавьяа. Бидэнд байнга тусалдаг мэргэжилтнүүд найз нөхөддөө баярлаж талархаж буйгаа илэрхийлье” гэсэн ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )