Зуны олимпийн наадмын Канае завины төрөлд Францын тамирчин 34 настай олимпийн болон дэлхийн аварга Тони Истангүэт 97.06 гэсэн үзүүлэлтээр аваргын алтан медаль хүртжээ. Тэрээр алтан медаль хүртсэнээр уг төрөлдөө 2004, 2008, 2012 оны олимпод дараалан аваргалсан тамирчин болж байгаа юм.
Харин мөнгөн медалийг Германы залуу тамирчин Сидерис Тасиадис хүртсэн бол хүрэл медалийн эзнээр Словакын Михайл Мартикан тодорлоо. Ийнхүү Канае завины төрөлд Европчууд давамгай гэдгээ баталж эхний 3 байрыг эзлэв.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )