Сэлэгч Ле Кло гайхалтай амжилт үзүүлэв

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 01

Өнөөдөр олимпийн усан санд тэмцээн үргэлжилж байна.

Гол сенсаацийн эзнээр Өмнөд Африкийн тамирчин Ле Кло тодорсон байна. Тэрээр 200 метрийн баттерфляе төрөлд америкийн алдарт сэлэгч Майкл Фелпсийг ялж чаджээ.

Олон удаагийн олимпийн аварга Майкл Фелпс энэ төрлийн хамгийн шилдэг тамирчнаар тооцогддог байжээ. Харин энэ удаа Фелпс бус Чед Ле Кло тэргүүн байранд орж, алдарт Фелпс удаалан, гуравт Японы тамирчин Такеши Мацуда оржээ.

Эмэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 200 метрийн тэмцээнд: алт- Америкийн тамирчин Эллисон Шмитт, мөнгө- Францын Камиль Муффтат, хүрэл- Австралийн Бронте Бэрратт нар хүртлээ.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top