Ким Жае Бум даагаа нэхэж чадлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 01

Зуны олимпийн наадмын жудо бөхийн 81 кг-ийн жинд Солонгосын тамирчин Ким Жае Бум аваргаллаа. Ингэснээр  Ким Жае Бум Өмнөд Солонгосын түүхэнд жудо бөхөөс төрсөн 10 дахь олимпийн аварга болж байгаа аж.  Тэрээр Германы жудоч Оле Бишофд боломж олголгүй юүко үнэлгээгээр  ялсан юм.

Хоёр бөх 2008 оны Бээжингийн олимпийн наадмаар уг жиндээ аваргын төлөө учраа таарч Оле Бишоф алтан медалийг хүртэж байв. Ким Жае Бум тухайн үед 23 настай, аргагүй туршлага дутаж мөнгөн медальтай эх орноо зорьж байсан.  Харин энэ удаад Оле Бишоф мөнгөн медаль хүртэж, олимпийн алт мөнгөн медальтай боллоо.  Ийнхүү хүчтэй өрсөлдөгчид олимпийн аваргын төлөө дахин гарч ирсэн анхны тохиолдол болов.  

Жудогийн 81 кг-ийн жингийн хүрэл медалиудыг ОХУ-ын бөх дэлхийн аварга И.Нифонтов, Канадын залуу бөх Антойне Валиос-Фортиер нар хүртсэн юм.  

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top