Серена Уильямс: -Би Мишель Обаматай уулзсандаа баяртай байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 01

Дэлхийн номер нэг теннисчин байсан Америкийн тамирчин Серена Уильямс эхний тойрогтоо Сербийн Елена Янковичийг 6/3, 6/1 харьцаагаар буулган авсныхаа дараа өөрийн орны тэргүүн хатагтай Мишель Обаматай уулзжээ. –Би тоглолтын дараа шууд түүнтэй уулзсан. Хэрвээ тоглолтын өмнө уулзсан бол жаахан нервтэх байсан болов уу. Бид түүний даашинзны талаар хэсэг хором ярилцсан. Тэр ч тун дэгжин шүү. Тэмцээний өмнөхөн Мишелийг манай багийн гишүүдийн суудалд суулгаж болох уу хэмээн надаас асуусан. Мэдээж би юу гэж татгалзах билээ. Надад үзүүлсэн том хүндэтгэл. Би түүнд хайртай хэмээн Серена ярьжээ.    

Бэлтгэсэн Р.Слава



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top