Франц өөрийн гэсэн “Майкл Фелпс”-тэй болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 01

Тэр бол Яник Аньель юм. Тэрээр чөлөөт сэлэлтийн 200 метрт түрүүлж алтан медалийн эзэн боллоо. Энэ төрөлд тэргүүлэх өндөр магадлалтай гэж байсан Америкийн Райан Лохте хүрэл медаль хүртжээ. Гайхалтай сэлэлтийн техниктэй гэгдээд байгаа Аньелийн бэлтгэл бүрэн хангагдсан гэдэг нь илт байгаа аж. Алдарт Майкл Фелпсийн эрин үед хэн ч ингэж усан санг эзэгнэж байсангүй хэмээн хэвлэлүүд бичиж байгаа юм. Ийнхүү Францын тамирчин залуу Америкчуудаас нэгэн алтан медалийг нь “булааж” чадсан нь Олимпын багагүй дуулианы нэг болоод байна.

Бэлтгэсэн Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top