Хамгийн олон олимпийн медальтан шинээр төрөв

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 01

Алдарт усан сэлэлтийн мастер Майкл Фелпс эхний өдрөө амжилттай байж чадаагүй ч өчигдрийн тэмцээнүүдээс алт, мөнгөн медаль авчээ. Тэрээр ийнхүү медалийнхаа тоог нэмсэнээр дэлхийн хамгийн олон олимпийн медальтай тамирчин боллоо.  Майкл Фелпс нийт 20 медальтай болж хуучин ЗХУ, одоо Украйны тамирчин Ларисса Латынинагийн өмнө гишгэхээр болов.

Фелпс өчигдөр болсон 4х200м-ийн чөлөөт буухиа сэлэлтээс алт, 200 метрийн эрвээхэй сэлэлтээс мөнгөн медаль, 200 метрийн холимог сэлэлтээс алтан медаль авч нийт 16 алт, хоёр мөнгө, хоёр хүрэл нийт 19 олимпийн медальтай болсон юм. Түүнд дахин хоёр тэмцээн үлдсэн бөгөөд олимпийн медалийн тоогоо 22-т хүргэх боломж байгаа юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top