Зуны олимпийн байт харвааны эмэгтэй, ганцаарчилсан төрөлд амжилттай оролцож буй тамирчин Б.Урантунгалаг маргааш 17.31 цэц мэргээ сорино.
Тэрээр өчигдрийн байдлаар Их Британийн Алисон Уиллиамсон, АНУ-ын Женифер Николс нарыг дараалан ялаад байгаа юм. Харин түүний маргаашийн өрсөлдөгч БНСУ-ын тамирчин Ли Сун Жин аж.
Ли Сун Жин нь 2004 оны Афины олимпийн алт, мөнгөн медальт, сая Лондоны олимпийн багийн харвааны төрөлд алтан медаль хүртээд буй шилдэг тамирчдын нэг.
Б.Урантунгалаг БНСУ-ын тамирчинг ялвал хагас шигшээд буюу 1/8-д үлдэнэ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )