“Лондон-2012” Зуны олимпийн наадмын сонгомол бөхийн төрөлд 55 кг-ийн жинд Халимаг бөх Мингиян Семенов зодоглох болжээ. Тэрээр зуны олимпийн наадамд оролцож буй Халимагийн анхны бөх аж. Тавиад жилийн өмнө Тул Балдашинов олимпийн наадамд оролцохоор бэлтгэл сургуулилт хийж байсан ч, сүүлийн мөчид түүнийг хассан байна. Иймд зуны олимпийн наадамд анх удаа бөх оролцож байгаа нь Халимагийн бөхийн спортын түүхэнд том үйл явдал болж байна.
Тэрээр 2011 онд дасгалжуулагч Михаил Гамзиний хүсэлтээр Красноярск хотод сууршиж, энэ онд Саранск хотод болсон ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж олимпийн наадамд оролцох эрхтэй болжээ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )