Швейцарийн хөлбөмбөгийн шигшээ баг өнгөрсөн ням гаригт БНСУ-ын хөлбөмбөгийн багийн эсрэг тоглож, ялагджээ. Үүний дараа Швейцарийн шигшээ багийн хамгаалагч Мишель Морганелла өөрийн твиттертээ Өмнөд Солонгосчуудыг арьс өнгөөр доромжилсон утгатай сэтгэгдэл бичсэн байна. Ингээд зохион байгуулагч орны зүгээс хасах шийдвэр гаргасан юм.
Үүний дараа твиттерээс өөрийн сэтгэгдлээ устгаж, уучлал гуйсан боловч Швейцарийн олимпийн шигшээ багийн ахлагч Жиан Жилли түүнийг “Швейцарийн шигшээ багийн нэр хүндийг унагасан“ гэж үзээд тэмцээнээс хассан аж. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан, үг хэлээр доромжилсноосоо болж олимпийн наадмаас хасагдаж буй хоёр дахь тохиолдол болжээ.
Сэтгэгдэл ( 0 )