Дөнгөж сая МУГТ О.Гүндэгмаа эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны тогтоол буудлагаа дууслаа. Тэрээр 30 сумаар 284 оноо авч, 20 тамирчнаас 17-р байрт жагсав.
Харин ХБНГУ-ыг төлөөлөн оролцож буй Д.Мөнхбаяр 30 сумнаас 294 оноогоор нэгдүгээр байрт бичигдлээ.
Энэ дасгалд 39 тамирчнаас эхний 20 нь буудаж дуусаад байна. Одоо үлдсэн 19 тамирчин буудна. Иймд О.Гүндэгмаагийн байр доошлох магадлал өндөртэй байна.
Тогтоол буудлагын дараа тэмцээн түр завсарлаад, 19.00 цагт хурдан буудлага эхэлнэ. Энэхүү хоёр буудлагын нийлбэр дүнгээр хагас шигшээд найман тамирчин үлдэх учиртай.
Сэтгэгдэл ( 0 )