Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид өнөөдөр Лондоны зүг хүлгийн жолоо заллаа. Чөлөөт бөхийн тамирчидтай дасгалжуулагч, эмч, шүүгчдийн зөвлөлийн дарга нарын баг хамт явлаа. Дасгалжуулагчаар шигшээ багийн ахлах дасгалжуулагч гавьяат багш А.Цэдэнсодном, гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин З.Дүвчин нар явав. Эрэгтэйчүүдийн долоон жингээс дөрөвт нь, эмэгтэйчүүдийн дөрвөн жинд бүтэн багаар оролцохоор болсон юм. Чөлөөтийн тамирчид эхлээд Болгарт очин бэлтгэлээ үргэлжлүүлэх бөгөөд цагийн зөрүүгээ гаргах боломжтой болж байгаа аж. Ингээд энэ сарын 5-ны өдөр Болгараас Лондон хотыг зорих гэнэ.
Өмнө нь Болгарт сар гаруй хугацаанд бэлтгэлээ базаасан чөлөөтийн тамирчдын салхийг хагалж Гавьяат тамирчин С.Батцэцэг, ОУХМ Д.Отгонцэцэг нар энэ сарын 8-нд олимпийн дэвжээнд хүч үзэхээр болжээ.
Сэтгэгдэл ( 0 )