О.Гүндэгмаа тогтоол буудлагадаа 39 тамирчнаас 32-т эрэмбэлэгдээд байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 01

Лондоны олимпийн эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны тогтоол буудлага өндөрлөлөө. Нийт 39 тамирчин буудаж дууссаны дараа О.Гүндэгмаа 32-т бичигджээ.

Жагсаалтыг 30 сум буудсаны дараа БНСУ-ын тамирчин Ким Жангми 298 оноотой тэргүүлсэн бол удаад нь 295 оноотой Пруксакорн Таняпорн, 294 оноотой ХБНГУ-ын тамирчин Д.Мөнхбаяр нар бичигджээ.

Удахгүй 19.00 цагаас хурдан буудлага эхлэх юм. Ингээд тогтоол, хурдан буудлагын нийлбэр дүнгээр байр эзлүүлэн эхний найман тамирчин хагас шигшээд өрсөлдөнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top