Өнөөдөр гурван тамирчин хүч бяр, цэц мэргээ сорино

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 02

Өнөөдөр 16:30 цагаас “Лондон-2012” зуны олимпийн  наадамд эх орноо төлөөлөн жүдогийн эрэгтэйчүүдийн -100 кг-д МУГТ Н.Түвшинбаяр,  эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд ОУХМ П.Лхамдэгд  нар барилдана. Эрэгтэйчүүдийн -100 кг-ын 30 жүдоч өрсөлдөх бөгөөд Н.Түвшинбаяр эхний барилдаанаа В хэсэгт Тайландын Теерават Хомклинтэй хийж, ялбал Францын Тьерри Фабре, Египетийн Рамадан Дарвиш нарын ялагчтай барилдах юм байна.

П.Лхамдэгдийн хувьд эхний барилдаандаа хийлсэн байгаа. Харин энэ тойргийн барилдаанд Их Британийн Жемма Гиббонс, Португалийн Яхима Рамирез нарын ялсантай нь шөвгийн 16-д хүч үзэх юм. Түүний жинд 21 жудоч өрсөлдөх аж.
Мөн эмэгтэйчүүдийн байт харвааны ганцаарчилсан төрөлд ОУХМ Б.Урантунгалаг 17:31 цагт БНСУ-ын тамирчин, Афины олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Ли Сун Житэй өрсөлдөнө. Хэрэв өрсөлдөгчөө ялвал шигшээ наймд үлдэх юм.

Олон улсын жүдо бөхийн холбооноос жин тус бүрийн жүдочдыг оноогоор нь чансаа гарган жагсаадаг.

Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаярын -100 кг-ийн жингийн жүдочдыг эрэмбэлсэн жагсаалт, шилдэг-10

1. Максим Раков – Казакстан – 1470 оноо

2. Хенк Грол – Голланд – 1310 оноо

3. Такамаса Анаи – Япон – 1210 оноо

4. Сергей Самойлович – ОХУ – 1170 оноо

5. Найдангийн Түвшинбаяр – Монгол – 896 оноо

6. Рамзиддин Саидов – Узбекстан – 880 оноо

7. Тагир Хаибулаев – ОХУ – 860 оноо

8. Ариэл Зиви – Израйль – 844 оноо

9. Рамадан Дарвиш – Египет – 790 оноо

10. Лукас Крапалек – Чех – 780 оноо

П.Лхамдэгдийн -78 кг-ийн жингийн жүдочдыг эрэмбэлсэн жагсаалт, шилдэг-10

1. Мэйра Агуэр – Бразил – 1734

2. Акари Огата – Япон – 1610

3. Одри Чумео – Франц – 1528 оноо

4. Каила Харрисон – АНУ – 1500 оноо

5. Абигел Жү – Унгар – 1120 оноо

6. Циули Янг – Хятад – 1090 оноо

7. П.Лхамдэгд – Монгол – 900 оноо

8. Хеиди Вүллерт – Израйль – 780 оноо

9. Люси Льютте – Франц– 638 оноо

10. Маринде Веркерк – Нидерланд – 638 оноо

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top