Манай улсын шатрын спортын баг, тамирчид эх орноо төлөөлөн олон улсын шатрын 40 дүгээр олимпиадад оролцохоор болжээ. Хоёр жил тутамд зохион байгуулдаг дэлхийн шатрын олимпиад энэ сарын 27-ноос ирэх сарын 10-ныг хүртэл Туркийн нийслэл Станбул хотод болох бөгөөд баг, тамирчдыг Монголын шатрын холбооны ЕНБ-ийн дарга Г.Баатар ахалж, Гавьяат дасгалжуулагч, ОУ-ын мастер П.Жигжидсүрэн, ОУ-ын шатрын холбооны шүүгч, дэд мастер Ц.Батсайхан дасгалжуулж байгаа аж. Харин Монголын шатрын холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга, ОУ-ын шүүгч, ФИДЕ мастер Г.Алтан-Оч шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж ажиллах ажээ.
1924 оноос хойш нийт 39 удаа зохион байгуулсан уг тэмцээнд манай улсын эрэгтэй баг 21, эмэгтэйчүүд 14 дэх удаагаа оролцох гэж байна.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )