Хамгийн олон олимп сурвалжилсан сэтгүүлчдэд Ж.Отгонцагаан багтжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 02

“Лондон-2012″ зуны олимпийн наадмыг тохиолдуулан “Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо”-ноос 10 болон түүнээс олон удаа олимпийн наадам сурвалжилсан 100 сэтгүүлчийг шагнахаар болжээ.

Тухайлбал, өвөл, зуны 23 олимпийн наадам сурвалжилсан Канадын сэтгүүлч Ришар Гарнеу, 22 наадамд ажилласан Швейцарийн Петер Фрай, Их Британийн Жон Жексон, Дэвид Миллер, 21 дэх наадмаа сурвалжилж буй Германы Гюнтер Дайстер зэрэг сэтгүүлчдийн жагсаалтад Монголын спортын сэтгүүлчдийн холбоог үүсгэн байгуулагч, холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны ЕНБ-ийн дарга Ж.Отгонцагаан багтжээ.
Зүүн Лондоны “Procter and Gamble Family Home”-д болох “Olympic Journalists on the Podium” нэртэй уг арга хэмжээнд Эдвин Мозес, Кипчоге Кейно, Даун Фрэйзер, Леннокс Льюис, Навал Эль-Мутавакель зэрэг алдарт тамирчид оролцох гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top