Хамгийн баян тамирчдыг шалгаруулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 02

Forbes сэтгүүл "Лондон 2012" зуны олимпийн наадамд оролцогчдоос ашиг орлогоороо тэргүүлж байгаа тамирчдын жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтыг Швейцарийн теннисчин Рожер Федерер тэргүүлсэн байна.

30 настай теннисчин Рожер Федерер сүүлийн нэг жилд 54.3 сая ам.долларын орлого олсон аж. Харин хоёр болон гуравдугаарт АНУ-ын сагсан бөмбөгч Леброн Жеймс, Кобе Брайнт нар орсон байна. Жилд Леброн Жеймс 53 сая ам.доллар, Кобе Брайнт 52.3 сая ам.долларын ашиг орлогоороо эхний гуравт багтжээ.

Хоёр сагсан бөмбөгчөөс гадна жагсаалтын эхний аравт "Оклахома-Сити Тундер" багийн "мэргэн бууч" Кэвин Дюрант, "Нью-Йорк Никс"-ийн Энтони Кармело, "Лос-Анжелес Клипперс"-ийн Крис Пол нар байгаа нь АНУ-ын сагсан бөмбөгчид чамлахааргүй мөнгө олдог болохыг харуулж байна.

Мөн ОХУ-ын тамирчин Мария Шарапова 27.1 сая ам.долларын орлогоороо дөрөвдүгээрт,  дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт долдугаарт, Сербийн теннисчин Новак Жокович наймдугаарт, Хятадын теннисчин Ли На аравт бичигдсэн байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top