Солонгосын тамирчны “бодол” биелжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 02

“Лондон-2012” зуны олимпын наадмын эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн төрөлд БНСУ-ын тамирчин Ким Жан Ми аваргын алтан медалийн эзнээр тодорлоо.

19 настай залуу бүсгүй нийт 792.4 оноо цуглуулж Хятадын тамирчин Олимпын аварга Чен Инийг ардаа орхиж чадсан юм.  Тэрээр Чен Иний дараа хоёрдугаарт бичигдэж байхдаа “Би мөнгө авахыг үнэхээр хүсэхгүй байна. Би алт авмаар байна”гэж бодож байсан хэмээн сэтгэгдлээсээ хуваалцжээ.

Ингээд мөнгөн медалийг Хятадын тамирчин Чен Ин, хүрэл медалийг Украйны тамирчин Олена Костевич хүртжээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top