Лондонгийн олимпод хамгийн олон тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож буй Их Британичууд анхны алтан медалиа хүртлээ. Эмэгтэйчүүдийн сэлүүрт завьны хосын төрөлд тус улсын тамирчин Хэлэн Гловир, Хидер Станнинг нар түрүүлж аваргын алтан медалийн эзнээр тодорсон юм. Ийн алтан медалийн эзэд болсоноор Эзэн хааны шуудангийн марканд өөрсдийн хөргийг мөнхлөх боломжтой болжээ. Шинэ маркыг өнөөдөр өглөөнөөс эхлэн Английн бүх шуудангийн газруудаар тарааж эхэлсэн байна. Түүнчлэн Хэлэн, Хидер нар Эзэн хааны шуудангийн марканд орсон анхны эмэгтэй тамирчид болжээ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )