Өнөөдөр 16.30 цагт манай жүдочид татамид гарна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 02

Олимпийн наадмын өнөөдөр болох эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд ОУХМ П.Лхамдэгд зодоглоно. Тэрбээр монголын цагаар 16:30-д татамид гарах юм. Тиймээс түүний барилдааныг бид тэсэн ядан хүлээж сууна.

П.Лхамдэгд эхний тойрогтоо хийлсэн бол хоёр дахь тойрогтоо Английн Жемма Гиббонс, Португалийн Яхима Рамирезт хоёрын аль ялсантай нь барилдана. Тэгвэл түүнтэй нэг цаг минутад зэргэлдээх татамид нь өрөх манай улсын тамирчин бол “Бээжин-2008” наадмын аварга Н.Түвшинбаяр юм. Бөх сонирхогч бид дээрх тамирчидаа аль ч тэмцээнд оролцоход нь медаль хүртэнэ хэмээн хүлээдэг. Тэр жишгээр бас л найдлага тавьж байна.

Энэ хоёр бөхөөр манай улсын жүдочдын барилдаан өндөрлөнө. Гэхдээ баярын нулимстай өндөрлүүлнэ гэдэгт итгэж байна. Хоёр тамирчиндаа Амжилт!

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top