Олимпийн дугуйн уралдаан болж Английн дугуйчин Брэдли Виггинс аварга болсноос хэдхэн цагийн дараа цэнгэлдэхийн ойролцоо дугуйн спортоор хичээллэдэг 28 настай нэгэн залуу автобусанд дайруулж, нас баржээ.
Автобусны жолооч 60 гаруй настай эрийг хурд хэтрүүлэн давхисан хэмээн сэжиглэн баривчилж, Лондоны цагдаагийн газарт байцааж байгаа ажээ. Ослын газарт очсон цагдаа нар яаралтай түргэн тусламж дуудсан боловч дугуйчин осол болсноос 30 минутын дараа амьсгал хураасан харамсалтай хэрэг болжээ.
Иймд Олимпийн аварга Брэдли Виггинс замын хөдөлгөөний хуулийг чангатгаж, дугуйчдад заавал хамгаалалтын малгай өмсөхийг уриалсан байна.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )