“Лондон-2012” зуны олимпийн наадамд жүдогийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд эх орноо төлөөлөн ОУХМ П.Лхамдэгд барилдлаа. Тэрээр Их Британийн бөх Жемма Гиббонстой барилдаж, ялагдлаа.
Тэрээр юүко үнэлгээ алдаад байсан ч барилдааны сүүлийн мөчид юүко үнэлгээ авсан. Харамсалтай нь, барилдаан өндөрлөхөд долоон секунд дутуу байхад дахин юүко үнэлгээ алдсанаар дэвжээний эзэн орны бөхөд ялагдал хүлээв.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )