Зуны олимпийн наадамд эх орноо төлөөлөн жүдогийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Бээжингийн олимпийн алтан медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр барилдаж байгаа билээ. Тэрээр эхний барилдаанаа Тайландын жудоч Теерават Хомклинтэй хийж, 55 секундэд боох мэхээр цэвэр ялсан бол хоёрдугаар тойрогтоо Францын Тьерри Фабрег даралтаар цэвэр ялж шилдэг наймд шалгаран үлдсэн.
Тэрээр дөнгөж сая хэсгийн аваргын төлөө Узбекстаны бөх Рамзиддин Саидовтой барилдаж үндсэн таван минутдаа хэн хэн нь үнэлгээ аваагүй тул нэмэлт цагаар барилдаанаар шийдэгдэж, үүрэх мэхээр цэвэр яллаа. Ингээд хагас шигшээ барилдаанд БНСУ-ын жүдоч Хван Хи-тэтэй барилдахаар болсон юм. Энэ барилдаанд ялбал олимпийн аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болно.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )