Манай улс “Лондон-2012” олимпийн наадмаас одоогийн байдлаар нэг мөнгө, нэг хүрэл медальтай 204 орсноос чансаагаараа 29 дүгээрт бичигдэж байна.
Лондонгийн олимпийн наадмаас эх орныхоо медалийн буухиаг эхлүүлэн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ С.Ням-Очир хүрэл медаль хүртсэн бол өчигдөр -100 кг-ийн жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртэж медалийн буухиаг үргэлжлүүллээ. Медалийнхаа тоогоор БНХАУ 18 алт, 11 мөнгө, таван хүрэл нийт 34 медальтайгаар нэгдүгээрт жагсаж байгаа бол АНУ, БНСУ, Франц, Англи, Герман, Итали удаахь байрт орж байна. Манай улстай адил нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байгаа орнуудын тоонд Дани, Испани, Индонез, Норвеги зэргийг нэрлэж байна.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )