“Лондон-2012” зуны XXX дугаар олимпод манай улсаас оролцож буй тамирчдын медалийн буухиа тасраагүй байна.
Одоогоор чөлөөт бөхийн төрөлд өрсөлдөх бүх тамирчдаас гадна марафон гүйлтийн хоёр тамирчин болон боксчдодоо элэг нэгт монголчууд нь Facebook- ээрээ дамжуулан амжилт хүсч, сэтгэгдлээ үлдээсэн байна.
Гэхдээ тэднээс хамгийн их найдвар хүлээгээд байгаа нь гавьяат тамирчин марафон гүйгч Б.Сэр-Од юм. Энэ спортоор 15 жил хичээллэж буй түүний хувьд жинхэнэ хал үзсэн тамирчин хэмээн спорт сонирхогчид үзэж байна.
Улсынхаа тамирчдаас анхалж олимпийн эрх авсан шиг ээ аваргын медалиар энгэрээ гоёод ирээрэй. Амжилт хүсье!
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )