Чөлөөт бөхийн холбоо олон сайн тамирчдаараа бахархдаг.
Тодруулбал гавьяат тамирчин Б.Наранбаатар, О.Бурмаа. Түүнчлэн хүнд жингийнхнийгээ тахалж, өрсөлдөгчдийнхөө өвдгийг чичрүүлдэг Ж.Чулуунбатыг нэрлэдэг.
Тэгвэл дахин нэг тамирчин тодруулаад байгаа нь П.Өнөрбат юм. Тэрбээр дэлхийн залуучуудын болон Азийн АШТ-ийн мөнгө, хүрэл медальтай. Анх удаа олимпод хүч үзэх гэж байгаа ч биеийн болон сэтгэлзүйн бэлтгэл ханасан хэмээн МЧБХ үзэж байна. Медалийн оосроос атгах болтугай,Амжилт!
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )