Д.Банди: Д.Ганзориг хүүхдүүддээ сайн зөвлөгөө өгч байгаа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 03

Олимп, дэлхийн аваргыг төрүүлсэн Ардын багш Д.Банди гавьяаны амралтдаа гарсан хэдий ч эх орондоо цэнхэр дэлгэцийнхээ өмнө тухалж боксчидоо сэтгэлдээ дэмжиж сууна.

Түүнтэй утсаар холбогдоход “Хүүхдүүдийнхээ тоглолтыг хараад л сууж байна. Тэдний маань ур чадвар сайжирчээ. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар энгэрээ гоёод ирэх болов уу. Гавьяат тамирчин Н.Төгсцогт ч гэлээ сайн тоглох шинжтэй шүү” гэв.

 Түүнчлэн “Та дэргэд нь байсан бол бас л өөр зөвлөгөө өгөх байсан байх даа” гэж асуухад “Олон жил хуримтлуулсан туршлага надад бий л дээ. Гэхдээ гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар сайн ажиллаж байгаа. Тэр хүүхдүүддээ надаас дутуугүй сайн зөвлөж байгаа. Тэд маань сайхан тоглоод, болж өгвөл алтан медаль хүртээд ирээсэй” хэмээн даруухан хариуллаа.

У.Баяраа    

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top