АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг нэг тоглолтдоо 156 оноо авч, олимпийн түүхэнд рекорд тогтоолоо.
Өчигдөр тус баг Нигерийн шигшээ багийг 156:73 буюу 83 онооны зөрүүтэй хожсон юм.
Тэд өчигдөр оройн тоглолтдоо 83 шидсэнээс 59 нь амжилттай болж 71 хувийн амжилттай шиджээ. 1988 оны Сөүлийн олимпийн тоглолтын үеэр Бразилийн шигшээ багийн Оскар Шмидт нэг тоглолтод 55 оноо авч байв. Мөн 1988 онд Бразилийн шигшээ Египетийг 138:85 харьцаатай хожиж байжээ. Харин АНУ-ын шигшээ хамгийн сүүлд 1996 оны Атлантын олимпод Хятадын шигшээ багийг 133:70 харьцаатай хожиж байв.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )