Олимпийн хамгийн олон медальтан Лондонгоос гурав дахь медалиа хүртээд байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 03

Алдарт усан сэлэлтийн мастер Майкл Фелпс эхний өдрөө амжилттай байж чадаагүй ч сүүлийн өдрүүдэд болж буй тэмцээнүүдээс алт, мөнгөн медаль авсаар байна. Тэрээр ийнхүү медалийнхаа тоог нэмсэнээр дэлхийн хамгийн олон олимпийн медальтай тамирчин боллоо.  Майкл Фелпс нийт 20 медальтай болж хуучин ЗХУ, одоо Украйны тамирчин Ларисса Латынинагийн өмнө гишгэж эхэллээ.

Фелпс 4х200м-ийн чөлөөт буухиа сэлэлтээс алт, 200 метрийн эрвээхэй сэлэлтээс мөнгөн медаль, 200 метрийн холимог сэлэлтээс алтан медаль авч нийт 16 алт, хоёр мөнгө, хоёр хүрэл нийт 20 олимпийн медальтай болжээ. Түүнд дахин хоёр тэмцээн үлдсэн бөгөөд олимпийн медалийн тоогоо 22-т хүргэх боломж байгаа юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top