Лондон-2012: Жирэмсэн бүсгүйд халдсан сэтгүүлчийг хөөжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 03

Энэ сарын хоёрны өдөр Оросын “Весь спорт” агентлагийн ерөнхий редактор Андрей Митьковыг бие давхар эмэгтэйн эрх чөлөөнд халдсан гэх үндслэлээр Олимпын хотхоноос хөөх шийдвэрийг наадмыг зохион байгуулах комиссын зүгээс гаргажээ. Андрей Митьков нь сэтгүүлчдийг оруулахыг хориглосон бүс рүү хүчээр нэврэх гэж завдах үедээ хамгаалалтын сайн дурын ажилтан бүсгүйг тохойгоороо цохисон гэнэ. Энэхүү зөрчил Оросын хүндийн өргөлтийн тамирчин Светлана Царукаеваг 63 кг-д мөнгөн медаль хүртэн микст-зонд орж ирэх үеэр болсон байна. Харин хэрэг явдал болсны дараахан уг бүсгүй нь зургаан сартай жирэмсэн болох нь тогтоогджээ. Ингээд Оросын сэтгүүлч нэг өдрийн дотор Лондонг орхихоор болсон байна.

Бэлтгэсэн Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top