Лондонгийн зуны XXX олимпийн наадмын боксын төрөлд эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд эх орноо төлөөлж буй дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт дөнгөж сая шөвгийн 16-гийн тулаанаа хийж, Италийн боксчныг яллаа.
Сугалаагаар эхний тойрогт Азербайжаны тамирчин Элвин Мамишзадатай учраа таарч, 18:11 (4-5, 7-3, 7-3) харьцаатай буулган авсан тэрбээр өнөөдөр Бээжингийн олимпийн хүрэл медальт, 2007 оны дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын хошой хүрэл медальт, Италийн тамирчин Винчензо Пикардиг 17-16 (4-6, 6-4, 7-6 ) харьцаатай ялснаар шөвгийн наймд шалгарч байгаа юм.
Одоо тэрбээр орон нутгийн цагаар наймдугаар сарын 7-нд 20.45 буюу Монголын цагаар 8-ны шөнө 03.45 цагт хүрэл медалийн төлөө Узбекистаны Ясурбек Латиповтой тоглох юм.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )