Лондон 2012: Олимпын аваргаас аймшигт мэдээг бүтэн жил нууцалжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 04

Хятадын усан үсрэлтийн тамирчин Минься Ву Олимпын наадамд гайхалтай амжилтыг үзүүлснийхээ дараа гэр бүлтэйгээ холбоотой аймшигтай мэдээг дуулсан байна. Эмээ өвөө хоёр нь нас барсныг түүний эцэг эх нь маш бараг жилийн турш нууцалсаар байжээ. Мөн 17-той Минься Вуны ээж хорт хавдартай болсон бөгөөд эмчийн хяналтанд байдгаа ч охиндоо хэлээгүй байсан гэнэ. Энэ нь Хятадын ард түмэн спортод ямар их хайртай, үндэсний бахархлын хэмжээнд хүндэлдэг болохын илрэл хэмээн хэвлэлүүд бичиж байна. Вугийн хувьд зургаан настайгаасаа спортоор хичээллэж байгаа бөгөөд эдгээр мэдээг дуулсан тохиолдолд тэр олон жилийн нөр их хөдөлмөр талаар болно гэдгийг гэр бүлийнхэн нь ч, баг тамирчид ч нь ч мэдэж байсан гэжээ. Вугийн хайртай эмээ өвөө нь одоогоос жилийн өмнө таалал төгссөн бөгөөд Олимпын дараа л харуусалт мэдээг дуулгахаар шийдсэн байжээ.

Бэлтгэсэн Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top