“Лондон-2012” зуны олимпод оролцож буй манай улсын тамирчид хэн гэдгээ харуулж мөнгө, хүрэл медалиар энгэрээ гоёсоор байна. Маргааш Монголын цагаар 18:00-д марафонч, ОУХМ Л.Отгонбаяр шилдгийн шилдгүүдтэй хурдаа сорино. Тэрбээр 2009 онд Шанхайд болсон олон улсын А зэрэглэлийн уралдаанд олимпийн Б нормативыг гүйцэтгэсэн. Мөн энэ онд БНХАУ-ын Жань Жоу хотод болсон олон улсын марафон гүйгчдийн уралдаанд оролцож, олимпийн нормативыг баталснаар энэхүү олимпод оролцох эрхээ авсан билээ. Олимпийн наадмын норматив хоёр цаг 43 минут байдаг бол тэрбээр хоёр цаг 40 минут гүйсэн юм. Л.Отгонбаяр эх орноосоо мордоогүй байхдаа “Марафон гүйгчдийн амжилт гаргадаг оргил нас 38. Тиймээс би харих болоогүй байна. Доод тал нь гурван олимп хүлээж байна” гэсэн юм. Тиймээс Л.Отгонбаяртаа амжилт хүсье. Манай улсын тамирчдын медалийн буухиа тасраагүй байгаа шүү.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )