Монголын ширэн бээлийтнүүдийн ялалтын буухиаг үргэлжлүүлж МУГТ У.Мөнх-Эрдэнэ эхний учраагаа энэ сарын нэгэнд буулган авсан. Сугалаа ёсоор Чехийн Зданек Хладектэй учраа таарсан тэрээр 20-12 (6-3,7-5,7-4) харьцаатай илүүрхсэн юм. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 21:45 цагт (Улаанбаатарын цагаар наймдугаар сарын 5-ны өдрийн 04:45 цагт) Маврикийн тамирчин Рикарно Колинтой шөвгийн 16-д өрсөлдөхөөр учраа таарчээ. Энэ өдөр ч мөн Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга боксын 49 кг-ын жинд Монгол улсын гавьяат тамирчин П.Сэрдамба Лондонгийн рингэнд эхний тулаанаа хийнэ. Эхний тойрогт гоц мөргөсөн түүний өрсөлдөгч нь Энэтхэгийн Девендро Сингх Лаишрам юм. П.Сэрдамба Лондонгийн цагаар 14:15 цагт (Улаанбаатарын цагаар 21:15 цагт-аас) тулалдана.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )