ОХУ-ын Челябинск мужийн харьяат, жудочин Мансур Исаев Лондонгийн Олтимпоос алтан медаль хүртсэнийхээ төлөө ийм хэмжээний мөнгөн шагнал хүртэхээр болжээ. Өнгөрөгч даваа гарагт 73 кг-ийн шигшээ барилдаанд Японы Рики Накая буулган авч аварга болсон билээ. –Мансур Челябинскт шилжин ирэхдээ 15 настай байсан. Тэр цагаас хойш энэ хотдоо л бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Бидний жудогийн сургууль арвин баялаг түүхтэй. Манай хязгаар нутгийн хамгийн шилдэг нь. Үнэнийг хэлэхэд бид түүнээс л алтан медалийг хүлээж байлаа хэмээн Челябинск мужийн амбан захирагч Михаил Юревич баярын сэтгэгдлээ хуваалжээ.
Бэлтгэсэн Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )