Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба өнөөдөр Лондонгийн рингэнд эхний тулаанаа хийнэ. Олимпийн боксын төрөлд эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд эх орноо төлөөлж буй тэрбээр эхний тойрогт гоц мөргөсөн юм. Харин өнөөдөр хоёрдугаар тойрогт буюу шөвгийн 16-д Энэтхэгийн тамирчин Девендро Сингх Лаишрамтай тоглох юм. Тулаан манай улсын цагаар 21.15-д эхлэх аж. Тэрбээр өрсөлдөгчөө ялбал шөвгийн наймд шалгарч, медалийн төлөө Камерун болон Ирландын тамирчдын ялсантай нь өрсөлдөх эрхтэй болно.
У.Баяр
Сэтгэгдэл ( 0 )