“Лондон-2012” зуны XXX олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож буй манай улсын тамирчид өрсөлдөгчдийнхөө өвдөгийг чичрүүлсээр байна. Боксын тэмцээнд манай шилдэг боксчдын нэг ДАШТ-ийн хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ билээ. Тэрбээр эхний тулаанаа Чехийн Зденек Хладекийг 20:12 (6-3, 7-5, 7-4) харьцаатай илт илүүрхэн, буулгаж авсан. Тэгвэл улсынхаа цагаар 04:45-д шөвгийн 16-д Мавританы боксчин Рикарно Колинтой тоглоно. Дуу цөөнтэй түүний цохилт ширүүн байдаг ширүүн хэмээн багш нар нь үнэлдэг. Тиймээс тэрбээр өрсөлдөгч нартаа тэрхүү цохилтоо амсуулах л үлдлээ.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )