Лондон-2012: Согтуу тамирчин толгойгоо хагалжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 04

Австралийн сэлүүрт завины тамирчин Жошуа Бут Лондонгийн нэгэн дэлгүүр танхайрсныхаа дараа цагдаад баривчлагджээ. Хэргийн газарт хамгаалалтын ажилтнуудыг очиход багагүй үймээн дэгдэж дэлгүүрийн хоёр ч цонх хагарсан байжээ. Энэ хэргийн талаар Олимпийн зохион байгуулах комиссын дарга Ник Грин хэвлэлийнхэнд албан ёсны мэдээлэл хийжээ. Өдгөө 21 настай тамирчин залуу цагдаагийн хэсэгт очсоныхоо дараа ухаан алдан унаснаас толгойгоо хагалан хүнд гэмтэж эмнэлгийн тусламж авсан байна. Одоогоор түүнийг батлан даалтаар гаргаад байгаа бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгана гэлээ. Өнгөрөгч лхагва гарагт Жошуа Бутын найман хүний бүрэлдүүнтэй баг зургаад оржээ. Энэ нь түүний архидаж танхайрах шалтгаан болсон бололтой.

Бэлтгэсэн Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top