Энэ алдарт эрхэмтэй үдийн зоог барина гэдэг бараг хүн болгоны мөрөөдөл гэж хэлэхэд болно. Тэгвэл ийм санал тавиад байхад дургүйцэж татгалздаг хүн бас байх юм. Тэдний нэг нь Америкийн усан сэлэлтийн тамирчин Лорен Пердью болжээ. Үдшийг жаахан зугаатай өнгөрүүлэх, найз нөхөдтэйгөө буу халж сэтгэл санааны дэмжлэг болгох гэсэн санаа агуулсан Леброны хувийн урилгаас энэ бүсгүй татгалзжээ. Алдарт сагсан бөмбөгчинтэй хамт хоол идэхийг хүсээгүй Пердью нь Олимпын тосгоны дэглэмийг баримтлахыг тэдэнд сануулаад авчээ. Тэгээд цаг нэгэнт орой болсон гэдэг шалтгаанаа хэлжээ.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )