Катарын нийслэл Доха хотноо энэ оны нэгдүгээр сард буудлагын спортын Азийн аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ Н.Баяраа урт бууны төрөлд оролцож шилдэг наймд шалгарснаар Лондонгийн олимпод оролцох эрхээ өвөртөлсөн билээ. Энэ төрлөөр оролцож байгаа түүний хувьд улсаасаа анхдагч болж байгаа юм. Тэрбээр урьдчилсан дасгалд 593 оноо авснаар 47 тамирчнаас 23 дугаарт эрэмблэгдээд байсан бол тэмцээний дүрмийн дагуу дахин хоёр дасгалд өрсөлдөх эрхтэй болсон. Ийнхүү энэ сарын 3-нд хэвтээ байрлалаас буудах дасгалаас буудсан бол өнөөдөр 16:00 цагт гурван байрлалаас буудах дасгалд онч мэргэнээ сорино. Харин ирэх лхагва гаригт манай улсын чөлөөт бөхийн төрөлд өрсөлдөх тамирчид монголын цагаар 20:00 цагт зэрэг барилдаж эр бяраа гайхуулан, эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг мандуулахаар хүч үзнэ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )