Лондонгийн олимпийн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр хүч үзэн мөнгөн медаль хүртэж, монгол улсын түүхэнд олимпийн хос медальтан төрж элэг нэгт монголчуудаа баярлуулсан үйл явдал болсон билээ. Тэрээр 2-ны өдөр олимпийн дэвжээнээ таван удаа барилдаж гуравт нь цэвэр ялж, дөрөв дэх удаагаа Солонгосын Хи Тае Вантай барилдаж мөнгөн медаль хүртсэн. Мөнгөн медалийн төлөөх барилдааны үеэр манай тамирчин илт давуу байдалтай байсан ч өмнө нь өвдгөндөө авсан гэмтэл нь сэдэрч барилдаанаа үргэлжлүүлэхэд хүнд болсон. Гэсэн ч өрсөлдөгчөө “юүко” үнэлгээгээр ялсны дараах энэ мөч Лондон-2012 зуны олимпийн наадмын шилдэг 100 кадрын нэгээр шалгарчээ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 2 )
mongoliin ard tumeen orgoldon hvrj chadsan ene hvnd sew buu hvrgeerei mongoliin baharhal shvv
delhiin dewjeeg hoerntoi tamgalj delger mongol ornoo tenuun saihan nutgaa duurgaj chadsaan aguu tuuhiin ezen shvv ta