“Лондон-2012” зуны олимпийн наадамд жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн тамирчид өнөөдөр 06:00 цагт эх орондоо ирлээ. Тэднээс мөнгөн медаль хүртсэн хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Н.Түвшинбаяр, хүрэл медаль хүртсэн ОУХМ С.Ням-Очир нар “Чингис хаан” нисэх онгоцны буудалд цугласан хүмүүсийн нүдийг хужирлав. Тэднийг БТСГ, МЖБХ-ны удирдлага, БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр, тэдний гэр бүлийнхэн нь угтсан юм. Тэднийг эх орныхоо хөрсөнд хөлөө тавих үед элэг нэгт монголчууд нь “Уухай” өргөж байв.
У.Баяр
Сэтгэгдэл ( 0 )