Хоёр боксчин хүрлийн төлөө тоглоно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 06

Дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ ээлжит өрсөлдөгчөө ялснаар хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй боллоо. Өчигдөр шөвгийн 16-гийн шатанд Маврикийн боксчин Рикарно Колинтой тоглосон тэрбээр өрсөлдөгчөө 15-12 (4-3, 6-5, 5-4) харьцаатай буулган авсан юм.  

У.Мөнх-Эрдэнэ орон нутгийн цагаар наймдугаар сарын 8-ны 22.00 цаг буюу Монголын цагаар 9-ний 05.00 цагт хүрэл медалийн төлөө тулалдана. Түүний өрсөлдөгч эзэн орны тамирчин Том Стокер юм. 2011 оны Бакугийн дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аваргын хошой мөнгөн медаль хүртэж байсан амжилттай.

Түүнчлэн 52 кг-д өрсөлдөж буй гавьяат тамирчин Н.Төгсцогт Италийн тамирчин Винчензо Пикардиг ялснаар мөн адил хүрэл медалийн төлөө тулалдах эрхтэй болсон. Н.Төгсцогтийн хувьд энэ нь нэлээд ширүүн өрсөлдөгч байсан юм. Гэвч Монгол хүү хэн гэдгээ гайхалтай тоглолтоороо харууллаа. 

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top