ОЛИМП-2012: Бразилийн волейболчин бүсгүйчүүд Оросын Обмочаеваг анхаарлын төвдөө авчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 06

Бразилийн волейболын шигшээгийн довтлогч Шейла Кастро тэдний баг олимпийн хагас шигшээд шалгарахын тулд Оросын шигшээгийн лидерүүдийн нэг Наталья Обмочаевагийн хүчийг сааруулах шаардлагатай хэмээн мэдэгдсэн байна.

Ням гаригт Бразилчууд Сербийг хожин хэсгээсээ плей-оффд гарсан билээ. Жозе Гимараесын бүсгүйчүүд А хэсэгтээ нэгдүгээр байр эзэлж байгаа Оросын шигшээтэй тоглож байж хагас шигшээгийн эрхээ авах юм.

“Обмочаева бол Оросын шигшээгийн хамгийн аюултай тоглогчдын нэг. Тэдний багийг хожихын тулд юуны түрүүнд түүнийг, мөн Любовь Соколова, Екатерина Гамова зэрэг туршлагатай тоглогчдын хүчийг сааруулах зайлшгүй шаардлагатай” хэмээн Шейла “Р-Спорт” агентлагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.  

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top