Х.Баттулга Н.Түвшинбаярт 500 саяыг, М.Ням-Очирт 300 саяыг өгнө

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 06

“Лондон-2012” зуны XXX дахь удаагийн наадамд оролцон амжилт үзүүлсэн жүдо бөхийн тамирчдад Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн Х.Баттулга мөнгөн шагнал өгнө хэмээн амалсан билээ.

Олимпийн наадамд түрүүлсэн тамирчиндаа нэг тэрбум, дэд байрт шалгарсан тохиолдолд 500 сая төгрөг харин хүрэл медаль хүртвэл 300 сая төгрөг өгнө гэж амалсан байна.

Тэгвэл тэрээр амалсандаа хүрч Н.Түвшинбаяр, С.Ням-Очир нарт мөнгөн шагналаа олгохоо илэрхийлсэн байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top