Лондоны ХХХ олимпод манай улсаас анх удаа эрэгтэйчүүдийн урт бууны төрөлд 2011 оны Дэлхийн оюутын “Универсиад” их наадмын мөнгөн медальт, ОУХМ Н.Баяраа эх орноо төлөөлөн оролцлоо.
Тэрбээр эхлээд хийн урт бууны 10, 50 метрийн буудлагаа гүйцэтгээд байсан бол дөнгөж сая гурван байрлалаас буудах 50 метрт буудах дасгалаа гүйцэтгэлээ. Энэхүү дасгалд 41 тамирчин цэц мэргэнээ сорьсон бөгөөд тэмцээний дүрмийн дагуу хэвтээ, босоо, суугаа байрлалаар тамирчид буудаж, манай тамирчин Н.Баяраа 1154 оноогоор 33 дугаарт байрт орж тэмцээнээ өндөрлүүллээ.
Шигшээ буудлагад Итали, АНУ, БНХАУ, Норвег, БНСУ, Украин, Беларусь, Францын тамирчид өрсөлдөхөөр болов.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )