Сүүлийн үед зодог тайлсан хэмээн яригдах болсон мэргэжлийн кикбокс, мутай боксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногт гадаадынхантай нударга зөрүүлсэн байна. Ингэхдээ тэрбээр элэг нэгтнийг нь дээрэлхэж байсан харийнханд эхлээд болихыг анхааруулжээ. Харамсалтай нь тэд Монгол хэл ойлгоогүй юу, дэлхийн аваргыг хүн гэж тоогоогүй юу эгдүүцлийг нь хүргэсэн бололтой гар зөрүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн гэнэ. Улмаар Ц.Амарбаясгалан таван ази эртэй гар зөрүүлж, элэг нэгтнээ хамгаалсан байна.
Энэ хэргийн талаар цагдаагийн газраас тодруулахад “Тийм хэрэг манайд бүртгэгдээгүй байна” гэсэн юм. Улмаар Ц.Амарбаясгаланаас тодруулахад: Мэргэжлийн тамирчид зодоон хийх нь хориотой байдаг. Гэхдээ гадаадууд нэг залууг дээрэлхээд байсан. Болихыг анхааруулсан ч тоогоогүй. Гар зөрүүлсэн нь үнэн. Гадаадуудын буруу байсан болохоор Монгол залуугаас уучлалт гуйсан. Хоорондоо зохицсон болохоор шүүх, цагдаа болоогүй” гэлээ.
Дашрамд дурьдахад тэрбээр “Шинобу” хэмээх тулааны болон аэробик, фитнессийн төв ажиллуулдаг бөгөөд тус төв нь саяхан буурь сэлгэж Хүүхдийн урлан бүтээх төвийн замын эсрэг талд байрлах болжээ.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )