“Лондон-2012” зуны XXX олимпийн наадамд манай улсын жүдочид гайхалтай барилдаж мөнгө, хүрэл медаль хүртсэн. Тэднээс элэг нэгт монголчууд бид Н.Түвшинбаяр аваргыг аваргаараа үлдэж, алтан медаль хүртэнэ гэсэн найдлага тавьж байсан бол ОУХМ С.Ням-Очирыг анхны олимпдоо хүч үзэж, хүрэл медаль хүртсэнд нь улам их баярлаж байв. Тэгж баярлахдаа түүнийг хүрлийн төлөөх барилдаанд 2010 оны ДАШТ-д тохойгоо гэмтээсний улмаас ялагдсан бөхтэйгөө дахин тулж ялсанд улам ч их баярласан. Үүндээ ч С.Ням-Очир сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Ямар сайндаа тэр сэтгэлээ барьж чадалгүй шигшээ багийн ахлах дасгалжуулагч, дархан аварга О.Балжинням руу “Би чадчихлаа” гэсэн шиг татами дээрээ хөөрч байсан нь одоо ч нүднээ илхэн.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )