Лондонгийн зуны олимпийн дараа паралимпийн наадам эхэлнэ. Энэ наадамд манай улсаас Д.Бадрал “А” болзлыг “F33” төрөлд зээрэнцэг шидэлтээр хангаж паралимпод өрсөлдөх эрх авсан. Гэвч тэрбээр элэгний хатуурал өвчин туссан учир олон улсын паралимпийн холбоо “В” болзлыг “F37” ангилалд хангасан С.Баярнаранг оролцуулах эрхтэй хэмээн үзэж байгаа аж. Учир нь “А” ангилалд “F33” төрөлд өрсөлдөх тамирчин нь биеийн тодорхой шалтгааны улмаас оролцож чадахгүй бол “В” ангиллын “F37” төрөлд үүрэг гүйцэтгэсэн нь оролцох эрхтэй болдог байна. Гэвч тэдний энэ хүсэлтийг паралимпийн холбоо хүлээж авахгүй байгаа аж.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )